Нэгэн барилгын цахилгаан шатанд таван хүн гацжээ. Хамгаалалтынхан тэднийг цахилгаан шатнаас гаргах гэж хичээх боловч камерын бичлэгээр цахилгаан шатан дотор жигтэй хэрэг болж байгааг хараад тэд цагдаа дуудна. Уг хэргийг хариуцаж ажиллахаар цагдаа Боуден ирлээ. Боуден цахилгаан шатан доторх хүмүүстэй холбоо барьж чадахгүй байх бөгөөд нэгээс бусад хүний хэн гэдгййг нь тогтооно. Цахилгаан шатан дотор чухам юу болоод байна вэ?