Баян чинээлэг өв залгамжлагч Тони Старк хүүхэн, зугаа цэнгэлээс өөрийг боддоггүй нэгэн байлаа. Өөрийн компанийн шинэ пуужинг танилцуулах үеэр халдлагад өртөх бөгөөд түүнийг барьцаалдаг ба нэгэн эрдэмтэн түүнийг авардаг. Тэрээр зүрх рүү нь улам шигдэх металл ширхэгийг буцаан татах шинэ соронзон төхөөрөмж цээжиндээ суулгуулна. Өөрийг нь аварсан эрдэмтэнтэй хамт зугтахаар шийдэн, төмөр хүний өмсгөлийн анхны загварыг бүтээнэ.