Анжэла хэмээх бүсгүй Кими гэдэг дуут дохиогоор ажилладаг ухаалаг төхөөрөмжийн мэдээллийг шалгаж, алдааг нь засдаг техникчээр ажилладаг билээ. Задгай, нээлттэй орчноос айдаг, дээр нь бас Ковидын улмаас улс даяар зарлаж байсан хөл хорионоос болоод Анжэла тэр ажлыг гэрээрээ хийдэг болсон.