Дэлхийн хоёрдугаар дайны үеийн бөөнөөр хорих лагер. Хүмүүс мал шиг бэлчиж, шоргоолж шиг ажиллаж, эцэст нь зомгол шиг шатаж үхнэ. Аав нь Жошуа хүүгээ тийм газар байсан ч элдэв зовлон зүдгүүрийг мэдрүүлэхгүйгээр жаргалтай байлгахыг хичээнэ. Хүнд хэцүү хүйтэн дайны үед нацистын хорих лагерт байх еврей үндэстэн аав хүү хоёр хэрхэн танктай болох тухай тоглох болно. Гэвч энэ жинхэнэ утгаараа хүүгээ хорих лагерт хэрхэн удаан амьдруулж амьд үлдээх аавын ухаан байлаа.