Хааны татвар эм. Түшмэлийн охин Хуа Ён ядуу зарц Куон Ү-тэй хайр сэтгэлийн холбоотой. Гэвч Хааны хатан эхийн зарлигаар Хуа Ёныг татвар эм болгох болсноор бүх гай зовлонгийн үүд нээгдэнэ. Хайр сэтгэлдээ шатсан залуу хос оргож зугтах боловч бүтэлгүйтдэг. Охиныг нь оргуулсанд хорссон Хуа Ёны эцэгт зэрэмдэглүүлж, тайган болсон Куон Ү өш хонзон өвөрлөн хааны ордныг зорихоор шийднэ. Харин энэ үед Хуа Ён хааны нуган үрийг төрүүлж, их хатан болсон байлаа. Хааны ордны харгис хууль, араатнаас дор хүний зан авир, амьд үлдэх гэсэн тэмцлийг хайр сэтгэлтэй хослуулсан сонирхолтой бүтээлийг үргэлжлүүлэн сонирхоно уу.